Инженерийн зураг зүйн AutoCAD програмын тухай үндсэн ойлголт

2013-01-03,

AutoCAD, MechCAD, MathCAD, MapCAD, ArchCAD, GeoCAD, ElectroCAD зэрэг CAD системийн програмууд байдаг бөгөөд эдгээр нь тодорхой мэргэжлийн салбаруудад ашиглагддаг. Үүнээс энэхүү хичээлийн хүрээнд AutoCAD програмыг судална.

AutoCAD програмын хувилбарууд нь инженерийн зураг төсөл боловсруулах ажилд хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа систем юм. Уг системийг ашиглан хавтгайн болон огторгуйн зураг төслийг боловсруулах, огторгуйд зурагдсан объектын бодит зургийг өндөр түвшинд дүрслэх, нэг зурсан зургаа масштаб, проекцийн хувьд олон хэлбэрээр харах, хэвлэж гаргах зэрэг боломжтой. Мөн өөрийн AutoLisp програмчлалын хэлийг ашиглан тооцоо, зургийн үйл ажиллагаагаа програмчлах боломжтой юм.

AutoCAD-ыг програм хангамжийг анх 1980 онд АНУ-ын Sousolith Autodеsk компанид анх зохиосон. Энэ компани одоо Autodеsk болж автомат зургийн хамгийн том компани болж өргөжжээ. R-14 хувилбар 2000 оноос манай оронд нэвтэрч эхэлсэн. AutoCAD 2000-аас эхлээд хамгийн сүүлд 2013 гэсэн хувилбарууд бий. Энэхүү хичээлээр AutoCAD 2010-г заахаар бэлтгэлээ.

Системийн шаардлага

AutoCAD 2010 нь Windows системийн XP-ээс дээшхи бүх хувилбаруудад ажиллана. Мөн дараах үзүүлэлтээс илүү хүчин чадалтай компьютерүүдэд суух боломжтой.

-          Intel Pentium 4 processor эсвэл AMD Athlon, 2.2GHz

-          Intel болон AMD Dual Core processor, 1.6GHz

-          Санах ойн хурд нь 1GB-аас дээш

-          Хатуу дискний сул зай 750MB-аас дээш

-          Дэлгэцийн карт 1280 х 1024 32-bit (True Color) 128MB, OpenGL эсвэл Direct 3D

AutoCAD 2010 програмыг ажиллуулах

1.      Start – Programs – Autodesk – AutoCAD2010 – AutoCAD2010 гэсэн дарааллаар

2.      Desktop дээрх  Icon дээр хос даралт эсвэл хулганы зүүн товчийг дарахад гарах динамик цэснээс Open командыг сонгох

 

Командыг ажиллуулахад нэмэлт мэдээлэл үзэх эсэхийг асуусан цонх нээгдэх бөгөөд үзэх бол Yes, дараагийн удаа ачаалах хүртэл нэмэлт мэдээлэлтэй танилцахаас татгалзах бол Maybe Later, дахин нэмэлт мэдээлэлтэй танилцахгүй бол No, don’t show me this again сонголтыг хийгээд OK товчин дээр дарна.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

goy bljee mash ih oilogloo
бичсэн Зочин цаг: 14:14, 2016-12-07 | Холбоос | |
B.Battogtoh goy bolcon bna










бичсэн Зочин цаг: 12:25, 2015-10-21 | Холбоос | |
gagnuur 3a monhtulga mash ih taalagdaj bnaaa
бичсэн Зочин цаг: 12:20, 2015-10-21 | Холбоос | |
GOE L YUM BNA
бичсэн Зочин цаг: 12:12, 2015-10-21 | Холбоос | |
Б.Анхбаяр миний хувьд их гое болжээ
бичсэн Зочин цаг: 12:08, 2015-10-21 | Холбоос | |
ФЯЗДАА
бичсэн Зочин цаг: 09:36, 2014-09-09 | Холбоос | |
awto zaswap 3a bymbabold
бичсэн Зочин цаг: 09:24, 2014-09-09 | Холбоос | |
batmunkh msvt 3a
бичсэн Зочин цаг: 09:22, 2014-09-09 | Холбоос | |
vneheer setgeld hvreheer ym hiijee
бичсэн Зочин цаг: 09:20, 2014-09-09 | Холбоос | |
amjilt husie
bayrallaa. oor olon hicheeluudiig sain oruulaarai olon yum gelgui CAD-iin chigleleer dagnaj chanartai medeelee oruulval zugeer sanagdah yum
бичсэн boldoo цаг: 11:49, 2013-02-05 | Холбоос | |
Autocad
Энэ програмын тухай хичээл гаргаж байгаад талархал илэрхийлээд, 2013он-могой жилдээ аз нь гийж, амжилтаар дүүрэн байг
бичсэн Чинбат (зочин) цаг: 11:01, 2013-01-11 | Холбоос | |



:-)
 
xaax