Үйлдлийн системийн тухай ойлголт

2013-05-20,

Үйлдлийн систем гэдэг нь хэрэглэгч компьютер хоёрыг холбож, компьютерийн үйл ажиллагааг удирдаж, мэдээллийг боловсруулдаг суурь систем юм. Үйлдлийн систем нь санах ой руу ачаалагддаг бөгөөд компьютерийн хүчин чадлыг зохицуулж, хувиарлахаас гадна компьютерийн гарнаас өгөгдсөн командыг дэлгэц рүү илгээх, дискэн дээр файл болон директоруудыг хадгалах мөн дагалдах төхөөрөмжүүд болох принтер, хулгана, уян болон хатуу дискний ажиллагааг хянадаг.

Томоохон систем дээр үйлдлийн систем нь хэрэглэгчдэд нэг нь бусдын хийж буй үйлдэлд нөлөөлөхгүйгээр систем рүү зэрэг хандаж чадахуйц нөхцлийг олгож, ачааллыг нь зохицуулж өгдөг. Мөн үйлдлийн системийн нууцлал нь маш сайн байх шаардлагатай байдаг.

Програм хангамжийн давхарыг дотор нь  хоёр давхаргад хуваан үзэж болно:

дотор талын давхарга - Үйлдлийн Системгадна талын давхарга - бусад програм.

Ө. хэрэглэгч програмуудын тусламжтайгаар компьютертэй ажиллана. Харин програмууд нь Үйлдлийн системийн тусламжтайгаар компьютерын техниктэй холбогдоно. Тиймээс үйлдлийн системийг компьютерын техникийн програман үргэлжлэл гэж болно. Үйлдлийн систем нь хэрэглэгчийг, компьютерын төхөөрөмжүүдтэй ажиллах процессын талаарх нэгт нэгэнгүй мэдээллээс халхалж, ингэснээр энэ процессыг гүйцэлдүүлэх нүсэр ажлаас түүнийг чөлөөлж өгдөг.

Үйлдлийн системийн гүйцэтгэх үүргүүдийг дурдвал:

ь  диалог буюу хэрэглэгчтэй харьцах

ь  оролт-гаралт, өгөгдлийг удирдах

ь  програм боловсруулах процессын төлөвлөлт, зохион байгуулалт

ь  санах ой, кэш, процессор, гадаад төхөөрөмжүүд г.м. компьютерийн хэсгүүдтэй ажиллах

ь  сонгосон програмыг ажиллуулах

ь  дотоод төхөөрөмжүүдийн хооронд мэдээлэл дамжуулах дэлгэц, гар, дискүүд, принтер г.м. залгах төхөөрөмжүүдийн ажиллагааг програмын төвшинд дэмжих зэрэг болно.

Boot буюу компьютерийг эхлүүлдэг програмыг уншиж дууссаны дараа ажилладаг үйлдлийн систем нь бусад хэрэглээний програмыг ажиллуулахад гол үүрэг гүйцэтгэдэг. Үйлдлийн систем нь санах ой руу ачаалагддаг бөгөөд компьютерийн хүчин чадлыг зохицуулж, хуваарилахаас гадна компьютерийн гараас өгөгдсөн командыг дэлгэц рүү илгээх, дискэн дээр Файл, хавтаснуудыг хадгалах мөн дагалдах төхөөрөмжүүд болох принтер, хулгана, дискүүдийн ажиллагааг хянадаг.

Томоохон систем дээр үйлдлийн систем нь хэрэглэгчдэд нэг нь бусдын хийж буй үйлдэлд нөлөөлөхгүйгээр систем рүү зэрэг хандаж чадахуйц нөхцлийг олгож, ачааллыг нь зохицуулдаг. Мөн үйлдлийн системийн нууцлал нь маш сайн байх шаардлагатай.

Үйлдлийн системийг доорх төрлүүдээр ангилдаг:

Multitasking- Олон төрлийн програмуудыг нэгэн зэрэг ажиллуулахад аль програм нь ямар горимоор хэдий хэрийн хугацаанд ажиллахыг үйлдлийн систем зохицуулдаг.

Multiuser- Нэгэн зэрэг олон хэрэглэгч хандаж ажиллах. Зарим үйлдлийн систем нь мянга мянган хэрэглэгч зэрэг хандаж чадахуйц боломжтой байдаг.

Multiprocessing - Нэгээс дээш тооны процессор дээр ажиллаж чадахуйц

Multithreading - Нэг програм дээр олон зэрэг ажиллах боломжтой.

Үйлдлийн системүүдийн төрөл:

§  DOS

§  Windows

§  Unix

§  Linux

§  Mac OS

§  Ubuntu г.м

 

Windows үйлдлийн систем

Windows нь үйлдлийн системийн үүргийг бүрэн гүйцэтгэх график горимд ажилладаг хэрэглээний болон програмчлалын. Бусад үйлдлийн системүүдээс давуу тал нь аливаа зүйлийг зураг дүрсээр илэрхийлэн харуулдаг, хэрэглэгчдэд ойр ойлгомжтой бөгөөд олон програмтай зэрэг ажиллах боломжтой.

Компьютерийг асаахад удирдлага нь шууд Windows үйлдлийн системд шилжиж түүнтэй ажиллах дэлгэцэнд шилжинэ. Энэ дэлгэцийг үндсэн дэлгэц буюу Desktop гэнэ. (Зураг 1)

Taskbar мөр

Windows-ийн нэг гайхалтай онцлог нь түүний програмуудын хооронд шилжих бололцоог олгодог Taskbar юм. Энэ шугам нь Start товчтой нийлэн баруун тийшээ үргэлжлэн оршдог. Хэрэглэгчийн ажиллуулсан програмууд энэ шугам дээр гарч ирдэг. Мөн эдгээрээс гадна заримдаа түүний эхэн хэсэгт хурдан ачаалах зорилгоор хэрэгтэй програмуудын shortcut  тавигдсан ба түүний төгсгөл хэсэгт системийн он сар болон бусад идэвхтэй ажиллаж байгаа програмууд харагддаг. Taskbar-ийг дэлгэцийн аль ч захад байрлуулж болдог. Ингэхдээ түүнийг хулганаар чирэн хүссэн талдаа аваачиж болно. Мөн түүний өндрийн хэмжээг өөрчилж болно. Үүний тулд түүний ирмэгээс хулганаараа татах хэрэгтэй. Заримдаа энэ шугам нь дэлгэцэнд харагддаггүй болсон байх бөгөөд хулганаар дөхөөд ирэх үед өөрөө гарч ирдэг.

Аливаа файл, хавтас болон програмыг тэмдэглэсэн дүрс зургийг Icon гэнэ. Ямар нэгэн програмын холбоос Icon-ыг сонгоход харгалзах програм нь ажиллана. Програмын холбоос Icon нь хажуудаа хар сум бүхий дүрслэлтэй байдгаараа хавтас болон файлаас ялгарна.

Icon

Taskbar

Start

Desktop

 

Зураг 1.1 Desktop

Start товч

Start товч дарахад эхлэлийн цэс нээгдэнэ. Yүнд:

- Programs - Програмуудын жагсаалт гарах ба эндээс шаардлагатай програмаа дуудан ажиллуулж болно.

- Documents - Сүүлд боловсруулагдсан баримтуудын жагсаалтыг харуулах ба эндээс шаардлагатай файлаа дуудан ажиллуулж болно.

- Settings - системийн бүх тохиргоо байрлана.

-  Search – Файл, хавтас болон сүлжээний орчинд компьютер хайна.

-  Help and Support - Тусламжийн мэдээллийг харуулна.

-  Run - Install болон тусгай .exe файлуудыг ажиллуулна.

-  Log off

             Switch user -  Хэрэглэгчийг солих

             Log off - Хэрэглэгчийг хаах

- Turn off computer

             Stand by -  Түр амралтын горимд шилжүүлнэ.

             Turn off -  Компьютер унтраана.

             Restart - Компьютер дахин ажиллуулна.

Цонхны бүтэц

Windows систем нь бүх элементээ цонх хэлбэрээр харуулдаг бөгөөд системийн аль ч цонх дараах хэсгүүдээс тогтоно. Yүнд:

1. Title bar буюу гарчгийн мөр: Ажиллаж байгаа програм болон файлын нэр байрлана.

2.  Control button буюу хяналтын товч:

              Restore – цонхыг өмнө нь байсан хэлбэрт шилжүүлэх

              Move - цонхыг зөөх

               Size – цонхны хэмжээг өөрчлөх

               Maximize – цонхны хэмжээг ихэсгэх

               Minimize – цонхны хэмжээг багасгаж Taskbar мөрөнд шилжүүлэх

               Close - цонхыг хаах үүрэгтэй командууд байрлана.

3. Menu bar буюу цэсний мөр: бүлэг командуудыг агуулсан цэснүүд байрлана.

4. Toolbars буюу хэрэгслийн мөр: хэрэглэгчийн ажлыг хөнгөвчлөн үйлдлийг хурдан шуурхай гүйцэтгэхэд зориулагдсан командын хэрэгслүүд байрлана.

5. Ажлын талбар

6. Status bar буюу төлөвийн мөр: ажлын талбарын төлөв байдлыг илтгэнэ.

Цонхтой ажиллах

- Цонхны гарчиг дээр хулганы заагчийг байрлуулан зүүн товчийг дараастай хөдөлгөж цонхыг зөөнө. 

- Хяналтын товчлуур дээр хулганы заагчийг байрлуулан зүүн товчийг 2 дарж цонхыг хаана. 

- Цонхны баруун дээд буланд байрлах хэмжээсийн товчнуудыг ашиглан цонхны хэмжээг өөрчилж, цонхыг хаана. 

- Цонхны хүрээ булан дээр хулганы заагчийг байрлуулахад хулганы заагчийн хэлбэр өөрчлөгдөхөд зүүн  товчийг дараастай хөдөлгөж цонхы хэмжээг өөрчилнө.

Завсрын санах ой буюу Clipboard

Windows програмд хуулах, зөөх болон бусад үйлдэлд зориулан мэдээллийг түр хугацаагаар хадгалах санах ойн муж тодорхойлохыг завсрын санах ой буюу Clipboard гэнэ. Windows орчны ямар ч програмд хуулах үйлдлийг Сopy, зөөх үйлдлийг Сut, завсрын санах ойгоос гаргах үйлдлийг Рaste командаар тус тус гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл Paste командаар завсрын санах ойгоос гаргахдаа хуулагдсан буюу зөөсөн мэдээлэл дэлгэцийн идэвхитэй хэсэгт гаргана.

File

Ямар ч үйлдлийн системд өгөгдлийг хадгалах үндсэн арга бол файл юм. Энэ бол мэдээллийг агуулах хайрцаг л гэсэн үг. Доторх мэдээллийн төрлөөсөө хамааран файлын олон төрөл байдаг. Windows –т файлыг тодорхойлох гурван тодорхойлогч байдаг. Нэр, өргөтгөл, icon. Нэр нь 256 тэмдэгт хүртэл урттай үг, өгүүлбэр байж болно. Харин өргөтгөл нь түүнийг ямар төрлийн файл болохыг харуулна. Icon нь мөн ямар төрлийн файл болохыг зургаар үзүүлсэн хэлбэр юм.

Folder буюу хавтас

Хавтас нь файлуудыг агуулдаг сав гэж болно. Хоорондоо мэдээллээрээ холбоотой бүлэг файл , хавтаснуудыг дотроо агуулдаг. Хавтас нь зөвхөн нэрээр тодорхойлогдоно. Нэр нь 255 хүртлэх тэмдэгтүүдээс тогтоно. Хавтас нь дотроо хавтас агуулж болдог бөгөөд энэ хавтасыг дэд хавтас гэнэ.

Shortcut

Энэ бол файлын хийсвэр дүр төрх нь юм. Тэрээр яг файлын бүх мэдээллийг агуулаагүй боловч түүнийг орлож чаддаг. Түүнд файлын талаарх мэдээллүүд хадгалагддаг бөгөөд түүн дээр хулганаар click хийхэд уг эх файл дээр click хийсэнтэй ижил үр дүнг өгдөг. Өөрөөр хэлбэл түүний хуулбар мэт л байдаг. Хэмжээ нь бага учраас эх файлыг дахин хуулахын оронд түүнийг өргөн ашигладаг. Гэхдээ эх файл shortcut хоёр нь нэг диск дээр байх ёстойг анхаарах хэрэгтэй. Түүнийг үүсгэхдээ файл дээрээ хулганы баруун талын товчийг дараад цэснээс нь create shortcut хэсгийг сонгодог.

Cursor

Хэрэглэгч хаана юу хийж байгааг харуулсан заагч юм. Хулганы курсор нь сум хэлбэртэй байна. Текст бичиж байхад анивчин дагаж хөдөлж байгаа босоо зураасыг мөн курсор гэнэ.

Click

Хулганы зүүн товчийг нэг удаа дарах хөдөлгөөн.

Double click

Ойролцоо хийгдсэн хоёр буюу давхар дарах хөдөлгөөн.

Drag буюу чирэх

Хулганы зүүн товчыг дарж байх зуураа хулганыг хөдөлгөх.

Scroll bar

Цонхон доторх мэдээллийг дээш доош нь хөдөлгөн харуулдаг босоо дөрвөлжин обьект юм. Дээр доороо хоёр тийшээ харсан сумтай ба түүнийг нь дарж мөн дээш нь доош нь хөдөлгөж болдог.

Windows системийн стандарт програмууд

Windows системийг суулгахад хамт суугддаг програмуудыг Windows системийн стандарт програм гэнэ. Жишээ нь Paint, Calculator, Windows explorer, Wordpad. Эдгээр програмууд нь Accessories бүлэгт байрлана.

Windows системийн стандарт програмууд

Paint: Хялбар зураг зурах, засварлах зориулалттай програм

Calculator: Энэхүү програмыг ердийн бидний хэрэглэдэг тооны машин шиг ашиглана.

Windows explorer: Файл, хавтастай ажиллах програм. Энэхүү програмын тусламжтайгаар Файл, хавтас шинээр үүсгэх, зөөх, хуулах, нэр өөрчлөх, шахах, тодорхой үзүүлэлтээр шүүж харах, ажиллуулах зэрэг үйлдлийг өөрийн болон сүлжээнд холбогдсон бол сүлжээний орчинд хийнэ.

Wordpad: Энгийн баримт бичиг боловсруулах зориулалттай програм.

Windows Movie Maker: Энгийн хялбар аргаар кино хийдэг програм.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

ZAILAAA
бичсэн Зочин цаг: 09:30, 2014-09-09 | Холбоос | |
Flash type
бичсэн minna цаг: 11:39, 2013-05-21 | Холбоос | |



:-)
 
xaax