“Си” хэлний операторууд
“Си” хэлний үндсэн операторуудад дараахь операторууд орно.
1. Хоосон оператор;.
2. Нийлмэл оператор {}.
3. Оператор илэрхийлэл a=a+b.
4. Нөхцөлт оператор if().
5. Алхамт ба параметртэй давталтын оператор for().
6. Өмнөө нөхцөл шалгах оператор while().
7. Төгсгөлдөө нөхцөл шалгах оператор do while().
8. Үржүүлэх оператор continue.
9. Сонголтын оператор switch().
10. Зогсоогч буюу таслагч оператор break.
11. Удирдлага шилжүүлэгч оператор goto
12. Дэд функцээс буцах оператор return.
1. Хоосон оператор
Бичигдэх хэлбэр: <;>
Үйлдэл хийх шаардлагагүй тохиолдолд хоосон операторыг хэрэглэнэ. Хоосон операторыг хаана хэрэгтэй байна тэр газар, өөрөөр хэлбэл програмын дурын хэсэгт хэрэглэж болно. Хоосон операторыг операторын төгсгөл гэж ойлгож болно. Энэ нь ихэнхдээ do while, for, if, while операторуудад ашиглагдана.
Жишээ програм:
/*A, B хоёр тооны А тоо их бол дэлшэцэнд max=A гэж хэвлэ. */
#include
#include
#include
main()
{
int A,B
clrscr();
Printf(‘’A=’’); scanf(‘’%i’’,&A); // А хувьсагчид олгох
Printf(‘’B=’’); scanf(‘’%i’’,&B); // B хувьсагчид олгох
/*Хэрэв В тоо их бол ямар ч үйлдэл хийгдэхгүй. Хоосон оператор.*/
if (B>A);
/*Хэрэв A тоо их бол дэлгэцэнд max=A гэж хэвлэ.*/
else printf (‘’ nmax=A’’);
getch();
}
Дэлгэцэнд:
А= // Гараас дурын тоо өгнө. Жишээ нь: 45
B= // Гараас дурын тоо өгнө. Жишээ нь: 14
max=A
2. Нийлмэл оператор
Бичигдэх хэлбэр: <{}>
Үүнийг блок буюу их хаалт гэж нэрлэж болно. Нийлмэл операторыг нэг цог оператор гэж ойлгож болно. Нийлмэл операторт гаднаас шилжилт хийж болно. (goto) Давталт болон нөхцөл шалгах операторыг хэрэглэж байх үед 2 ба түүнээс дээш үйлдлүүд хийгдэх тохиолдолд заавал ылок буюу их хаалтыг (нийлмэл оператор) хэрэглэнэ. Харин давталт болон нөхцөл шалгах операторыг хэрэглэж байх үед ганцхан үйлдэл хийгдэх бол их хаалтыг хэрэглэх шаардлагагүй. Мөн функцийн эх биеийг блок гэж ойлгож болно.
Жишээ нь: main()
{ // main() функцын эхлэл
} // main() функцын төгсгөл
Нийлмэл оператор нь тухайн програмаас хамаараад хэдэн ч удаа хэрэглэгдэж болно.
Жишээ програм
/*1-ээс N хүртэлх тооны нийлбэрийг ол. */
#include
#include
#include
main()
{ //Нийлмэл операторын эхлэл 1
int N,i, sum;
clrscr();
sum=0; // Нийлбэрийг хадгалах sum хувьсагчийн утга 0 байх ёстой.
Printf(‘’Input N=’’);
/*Хэд хүртэлх тооны нийлбэр олохоо тодорхойлох эрэгтэй.*/
scanf(‘’%i’’,&N);
i=1; // Давталт хийх эхний утга
while(i
{ printf(‘’%i ’’, sum); // Нийлмэл операторын эхлэл 2
sum=sum+i; // Нийлбэрийг тус бүрд нь олж хэвлэх.
{ printf(‘’+%i=%i ’’, i, sum);
i++; // i хувьсагчийн утгыг N хүртэл нэг нэгээр нэмэгдүүлэх
} // Нийлмэл операторын төгсгөл 2
printf(‘’ ALL sum=%i’’, sum); // Нийт олдсон нийлбэрийг хэвлэх.
getch();
} // Нийлмэл операторынтөгсгөл 1
Дэлгэцэнд:
Input N= // Гараас N хувьсагчид дурын тоо өгнө. Жишээ нь 5
0+1=1 // 1 үед нийлбэрийг олж хэвлэсэн.
3. Оператор илэрхийлэл
Бичигдэх хэлбэр: <илэрхийлэл>;
Оператор хэрэгтэй газар бүр илэрхийллийг бичиж болно.
Жишээ: a=a+b; j++; гэх мэт.
Жишээ програм
/*хоёр тооны ихээс нь багыг хасах програм бич.*/
#include
#include
#include
main()
{
int count1, count2
clrscr();
printf(‘‘Input count1=’’); scanf(‘’%i ’’,&count1);
printf(‘’ Input count2=’’); scanf(‘’%i ’’,&count2);
if (count1>count2) // 2 тооны ихийг олж байгаа хэсэг.
Printf(‘’Sub=%i-%i=%i, count1, count2, count1-count2);
else
Printf(‘’Sub=%i-%i=%i, count2, count1, count2-count1);
Getch();
}
Дэлгэцэнд:
Input count1= // Гараас дурын тоо өгнө. Жишээ нь: 125
Input count2= // Гараас дурын тоо өгнө. Жишээ нь: 45
Sub=125-45=80 // Их тооноос бага тоог нь хасах.
4. Нөхцөлт оператор
Бичигдэх хэлбэр: if(<нөхцөл1>)
<оператор1>;
[else]
<оператор2>;]
<нөхцөл1> нь нөхцөлт илэрхийлэл байж болно. <нөхцөл1> нөхцөл биелэж байвал <оператор1> гүйцэтгэгдэнэ. Эсрэг тохиолдолд буюу <нөхцөл1> биелээгүй үед <оператор2>-г гүйцэтгэнэ. Бичигдэх хэлбэрийн дөрвөлжин хаалт ( [ ] ) дотор бичигдсэн бичлэгүүд нь заавал бичигдэх албагүй. Өөрөөр хэлбэл хэрэглэгдэж болно эсвэл хэрэглэгдэхгүй орхигдож болно гэсэн үг юм. Энэ нь тухайн програмаас шалтгаална.
Иймд:
[else]
<оператор2>;] нь бичэгдээгүй үед
Бичигдэх хэлбэр: if(<нөхцөл1>)
<оператор1>; ийм болно.
Энэ нь <нөхцөл1> нөхцөл биелэж байвал <оператор1> гүйцэтгэгдэнэ. Эсрэг тохиолдолд юу ч хийгдэхгүй. (Програмын дараагийн мөрөнд шилжинэ.)
Жишээ програм
/*a,b хоёр тооны ихийг нь хэвлэх програм. */
#include
#include
#include
main()
{
int a,b,
clrscr();
/*Гараас a,b хувьсагчуудад бүхэл тоон утга авах.*/
printf(‘‘Input a=’’); scanf(‘’%i ’’,&a);
printf(‘’ Input b=’’); scanf(‘’%i ’’,&);
if(a>b) // a тоо b тооноос их бол
printf(‘’max value=%i ‘’,b);
else
printf(‘’max value=%i‘’,b);
getch();
}
Дэлгэцэнд:
Input count a= // Гараас дурын тоо өгнө. Жишээ нь: 10
Input count b= // Гараас дурын тоо өгнө. Жишээ нь: 8
max value=10
4. Алхамт ба параметртэй давталтын оператор
Бичигдэх хэлбэр: for( [ <эхний илэрхийлэл >
[ <нөхцөлт илэрхийлэл >]
[ <илэрхийлэл буюу алхам >] )
<оператор >
<нөхцөлт илэрхийлэл > үнэн үед <оператор > биелэнэ. <нөхцөлт илэрхийлэл > худал болтол <оператор> давтагдан хэрэгжинэ.
<эхний илэрхийлэл > нь оператор дотрох параметрийн анхны утгыг тодорхойлох болно. <илэрхийлэл буюу алхам > нь <эхний илэрхийлэл > -ийн утгыг нэмэгдүүлэх ба хорогдуулах үйлдлийг гүйцэтгэх замаар давталтаас гарах боломжийг олгодог байна. For буюу алхамт ба параметртэй давталтын оператороос <нөхцөлт илэрхийлэл > үнэн үед ажиллагааг нь тасалж гарахдаа return, break, goto операторуудаар гарч болно. Алхамт ба параметртэй давталтын операторыг тооцоолох дараалал байдаг.
1. <эхний илэрхийлэл> тооцоологдоно.
2. <нөхцөлт илэрхийлэл >-н утга үнэн бол <оператор> биелэгдэнэ. (Эсрэг тохиолдолд давталтаас гарна.)
3. <илэрхийлэл буюу алхам > тооцоологдоно.
Үүний дараа дээрх үйл ажиллагаа давтагдах ба энэ нь давталтаас гартал давтагдана. Хэрэв нөхцөлт илэрхийлэ байхгүй бол энэ илэрхийллийг хэзээд үнэн гээд <оператор > биелэж <илэрхийлэл буюу алхам >тооцоологдоно. Энэ үед давталт хязгааргүй үргэлжилнэ. Иймд return, break, goto операторуудаар гарна.
Жишээ програм
/*Өгөгдсөн тэмдэгт мөрөнд хоосон зай орсон бол хоосон зайг хасаж бичих програм бичье.*/
#include
#include
#include
main()
/*str хувьсагчид тэмдэгтэн мөрөн утгыг олгох.*/
{ char str [100]=’’Bor land c’’;
//Давталт хийх i, j ба ба хоосон зайг тоолох хувьсагчууд зарлах
int i,j,space;
clrscr();
printf(‘‘str=%s””,str);
/*i,j, space хувьсагчуудын утгыг эхлээд 0 гэж өгнө.str {i}!=’ ’ нь мөрийн төгсгөл хүрсэн эсэхийг шалгана. I++ нь нэг нэгээр нэмэгдсээр байгаад мөрийн төгсгөл хүрэх ёстой.*/
for(i=j=space=0; str [i]!=’ ’; i++)
{ if(str [i]==’ ‘) // Хоосон зай байвал
space++; // space хувьсагч хоосон зайг тоолно.
else // Хоосон зай биш байвал өөрөөр хэлбэл үсэг байвал
{ str [j]=str[i];
// хоосон зайнаас бусдыг нь массивт хадгална.
j++;
// хоосон зай биш бол массивын индекс нэгээр нэмэгдэнэ.
}
}
str [ j ]=’ ’; // мөрийн төгсгөл гэдгийг тодорхойлж өгнө.
Printf(“ Space count=%i **New form** str=”%””,space, str);
getch();
}
Дэлгэцэнд:
str=”Bor land c” // Өгөгдсөн тэмдэгтэн мөр
Space count=4 // Хоосон зайг тоолсон тоолуур
**New form**
str=”Borlandc” // Хоосон зайг хасаж үгийг шахсан байдал.
5. Өмнөө нөхцөл шалгах оператор
Бичигдэх хэлбэр: while(<нөхцөлт илэрхийлэл >)
<оператор >
<нөхцөлт илэрхийлэл >-ийн утга үнэн үед <оператор> хэрэгжих ба худал болох хүртэл давтагдан биелэгдэнэ. <илэрхийлэл> худал үед <оператор > биелэхгүй ба удирдлага нь түүний дараахь операторт шилжинэ. While операторийн давталтыг түүний дотор бичигдсэн return, break, goto операторуудаар дуусгажболно.
Жишээ програм
/*Өгөгдсөн 10-тын ьооллын системийн тоог 2-тын тоолын систем рүү шилжүүлэх програм.*/
#include
#include
#include
main()
{
int N, ul,i=0;
clrscr();
printf(‘‘Decimal count N=”); scanf(“%i ”,&N);
// 10-тын системд гараас тоо өгөх
printf(“***Binary count***”);
while(N>0)
{ ul=N%2;
/*2-тын тооллын систем дэхь утгуудыг олох хэсэг*/
goroxy(12-i,4);
/*Курсорыг шилжүүлэн байрлуулагч функц*/
N=N/2 // Давталтаас гаргах үйлдэл
/*Курсорын байрлалыг шилжүүлэхэд хэрэглэх хувьсагч*/
i++
}
getch();
}
Дэлгэцэнд:
Decimal count N=124
// 10-тын тооллын системд байгаа тооны ul-г
*** Binary count***
// Дэлгэцэнд утгуудыг хойноос нь ургаш хэвлэж
1111100
//2-тын тооллын системд шилжүүлсэн байдал.
6. Төгсгөлдөө нөхцөл шалгах оператор
Бичигдэх хэлбэр: do
<оператор >
while(<нөхцөлт илэрхийлэл >);
<оператор > гүйцэтгэгдсэний дараа <нөхцөлт илэрхийлэл >-ийн утгыг шалгана. <нөхцөлт илэрхийлэл > худал болох хүртэл энэ үйл ажиллагаа давтагдан биелэгдэнэ. return, break, goto операторуудаар давталтын ажиллагааг дуусгаж болно.
7. Үргэлжлүүлэх оператор
Бичигдэх хэлбэр: continue;
Энэ оператор нь do while, for, while давталтын операторуудтай цуг хэрэглэгдэнэ. Энэ оператороор давталтын операторууд нь дараагийн алхамуудад шилжинэ. do while, while давталтын операторт continue операторыг ашиглах үед continue операторын дараагийн алхам нь нөхцөлт илэрхийллийг бодохоос эхэлнэ. Өөрөөр хэлбэл удирдлага while операторт шилжинэ гэсэн үг.
For операторт continue операторыг хэрэглэх үед continue операторын дараагийн алхам нь for операторын хувьсагчийн утгыг өөрчилж дараа нь давталт төгсгөлдөө хүрсэн эсэхийг шалгана.
Жишээ програм
/*N тооны пактрелийг олох програм.*/
#include
#include
#include
main()
{
int i,N,pac=1; // Пактрелийг олох хувьсагчийн утга 1-ээс эхлэх ёстой.
clrscr();
printf(‘‘INPUT N=”); scanf(“%i ”,&N);
// Гараас N хувьсагчид утга авна.
for(i=N; i>=0; i- -) // N-ээс 0 хүртэл буурах давталт хийнэ.
{ if (i==1) continue;
// i-ийн утга 1 бол pac-г 1-ээр үржүүлэх шаардлагагүй.
If (i==0) continue;
// i-ийн утга 0 бол рас-г 1-ээр үржүүлэх шаардлагагүй.
pac=pac*i;
}
printf(“N!=%i”,pac); // N! олсоноо хэвлэх хэсг.
getch();
}
Дэлгэцэнд:
INPUT N= // Гараас дурын тоо өгнө.Жишээ нь:5
N!=120 // Дэлгэцэнд хэвлэгдэх үр дүн
8. Сонголтын оператор
Бичигдэх хэлбэр: switch(<илэрхийлэл>)
{
[Зарлалтын хэсэг]
[case <тогтмол илэрхийлэл1>:]
<оператор1>:]
[case <тогтмол илэрхийлэл2>:]
<оператор2>:]
..................................................
[ default:
<оператор>:]
}
switch сонголтын операторыг илэрхийллийн утгаас хамаарч боломжит хувилбарын аль нэгийг сонгоход хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл эхлээд <илэрхийлэл>-н утга тооцоологдоод түүний утгаас хамаарч аль нэг сонголбор ажиллуулахад хэрэглэнэ гэсэн үг юм. <тогтмол илэрхийлэл...>-үүдийг сонголборууд гэнэ. <илэрхийлэл>-н утгаас хамаарч switch оператор сонгогдсон сонголборын <оператор...>-ыг гүйцэтгэнэ. Үүний дараа switch блокын төгсгөл хүртлэх бүх сонголборын <оператор...>-ыг автоматаар гүйцэтгэж дуусаад гарна. Үүнийг таслахын тулпд өөрөөр хэлбэл тухайн сонголборыг гүйцэтгээд сонголтын оператороос гаргахын тулд break операторыг хэрэглэдэг.
<Илэрхийлэл>-н утга нь сонголборуудын алинтай ч тохироогүй үед default оператороор орж <оператор...>-ыг гүйцэтгээд switch операторос гарна.
<Зарлалтын хэсэг> байгаа тохиолдолд энэ нь хийдэхгүйгээр тухайн сонгогдсон сонголборт шилжинэ. (Доорх жишээнээс хар)
Жишээ: char c=‘A’;
switch(c)
{ case (‘A’); printf (“A” // Үүнийг гүйцэтгэсний дараа
case ‘B’: printf(“B’’) // мөн энэ мөрийг гүйцэтгэнэ.
/*Мөн энэ мөрийг гүйцэтгэнэ.*/
default: printf (“Not A and B’’);
}
гэж өгөгдсн тохиолдолд дэлгэцэнд “ABNot A and B” гэсэн тэмдэгтэн мөр хэвлэгдэнэ.
char c =’B’;
switch(c)
{ case (‘A’); printf (‘A’)
case ‘B’: printf(“B”) //Үүнийг гүйцэтгэсний дараа
/*Мөн энэ мөрийг гүйцэтгэнэ.*/
default: printf (“Not A and B’’);
}
гэж өгөгдсн тохиолдолд дэлгэцэнд “BNot A and B” гэсэн тэмдэгтэн мөр хэвлэгдэнэ.
char c =’C’;
switch(c)
{ case (‘A’); printf (“A”);
case ‘B’: printf(“B”)
default: printf (“Not A and B’’); //Үүнийг гүйцэтгэсний
}
гэж өгөгдсөн тохиолдолд дэлгэцэнд ‘‘Not A and B ’’ гэсэн тэмдэгтэн мөр хэвлэгдэнэ.
Одоо break операторыг ашиглаж үзье.
Жишээ:
char c=‘A’;
switch(c)
{ case ‘A’; printf(“A”) // Үүнийг гүйцэтгэсний дараа
break;
case ‘B’: printf(“B’’) // энэ мөрийг гүйцэтгэхгүй.
break;
default: printf (“Not A and B’’);
// Энэ мөрийг гүйцэтгэхгүй.
}
гэж өгөгдсөн тохиолдолд дэлгэцэнд “ABNot A and B” гэсэн тэмдэгтэн мөр хэвлэгдэнэ.
Жишээ: char c=‘B’;
switch(c)
{ case ‘A’; printf(“A”);
break;
case ‘B’: printf(“B’’) // Үүнийг гүйцэтгэсний дараа
break;
default: printf (“Not A and B’’);
// Энэ мөрийг гүйцэтгэхгүй.
}
гэж өгөгдсөн тохиолдолд дэлгэцэнд “Bnot A and B” гэсэн тэмдэгтэн мөр хэвлэгдэнэ.
Жишээ: char c=‘C’;
switch(c)
{ case ‘A’; printf(“A”); break;
case ‘B’: printf(“B’’);break;
default: printf (“Not A and B’’);
// Энэ мөрийг гүйцэтгэхгүй.
// Үүнийг гүйцэтгээд switch
}
// оператороос гарна. (break-г хэрэглэхгүй байж болно.)
гэж өгөгдсөн тохиолдолд дэлгэцэнд “Not A and B” гэсэн тэмдэгтэн мөр хэвлэгдэнэ.
Жишээ програм
/*countA, countB, хоёр тоо өгөгдсөн. Энгийн илэрхийлэл бодох програм.*/
#include
#include
#include
main()
{
int countA=12, countB=6, result;
char opretion_symbol;
clrscr();
printf(‘‘Input optation symbol=”);
switch(optation_symbol=getch())
{ // Ажиллахгүй алгасах мөр
printf(“It isn’t in display.”);
// Ажиллахгүй алгасах мөр
printf(“%c”, optation_symbol);
case ‘+’:
/* optation_symbol хувьсагчийн утга ‘+’ тэмдэг байвал нэмэх үйлдэл хийнэ. */
result=countA+countB;
break; // switch оператороос гарах
case ‘-’
/* optation_symbol хувьсагчийн утга ‘-’ тэмдэг байвал хасах үйлдэл хийнэ. */
result=countA-countB;
break;
case ‘*’
/* optation_symbol хувьсагчийн утга ‘*’ тэмдэг байвал үржих үйлдэл хийнэ. */
result=countA*countB;
break;
case ‘/’:
/* optation_symbol хувьсагчийн утга ‘/’ тэмдэг байвал хуваах үйлдэл хийнэ. */
result=countA/countB;
break;
default:
/* optation_symbol нь дээрхийн алинтай нь ч ижил биш байвал бүх утгыг 0 болгоно. */
printf(“ You must input opretion symbol.”);
result=0; countA=0; countB=0;
optation_symbol=’’;
}
printf(“ %i %i”, countA, optation_symbol,countB, esult);
getch();
}
Дэлгэцэнд:
Decimal count N=124
/*Гараас өгөгдсөн үйлдлийг хийж хэвлэнэ.*/
Input optation symbol=/*Гараас тэмдэгт өгөх.
Жишээ нь: +12+6=18*/
9. Зогсоогч буюу таслагч оператор
Бичигдэх хэлбэр: break;
Энэ оператор нь do while,for,while, switch операторуудын биелэлтийг таслан тэдгээрийн дараагийн операторт удирдлагыг шилжүүлнэ.
break нь эдгээр операторуудын гадна бичигдвэл компляторт түүнийг алдаанд тооцно.
Жишээ програм:
/*Өгөгдсөн өгүүлбэрийн эхний үгийг хэвлэх програм.*/
#include
#include
#include
main()
{
char *var_string;
clrscr();
printf(‘‘Input string=”);
gets(var_string); // Гараас тэмдэгтэн мөр авдаг функц.
printf(“*first word*=”);
/*Тэмдэгтэн мөрийн төгсгөл хүртэл давтана.*/
while(*var_string!=’ ’)
{ /*Эхний үгийг хэвлэж байгаа хэсэг.*/
printf(“%c”, *var_string);
/*Үг нь хоосон зай,таслалаар*/
If (*var_string= =’ ‘|| *var_string= =’,’)
break; // Тусгаарлагддаг учир давталтаас гарна.
var_string++; // Дараагийн тэмдэгтийн хаягийг авна.
}
getch();
}
Дэлгэцэнд:
Input string= / Гараас тэмдэгтэн мөр оруулах
“This is my book”/
*First word*=This //эхний үг.
10. Удирдлага шилжүүлэгч оператор
Бичигдэх хэлбэр: goto <тэмдэгт>;
...................
<тэмдэгт>:<оператор>
goto оператор нь <тэмдэгт>-ээр тэмдэглэгдсэн операторт удирдлагыг шилжүүлнэ. Тэмдэглэгдсэн <оператор> байхгүй эсвэл ийм тэмдэгтэй оператор олон байвал компилятор түүнийг алдаанд тооцно. Операторын тэмдэг нь зөвхөн goto оператор байгаа үед хүчинтэй.
goto оператор байхгүй, тэмдэгт оператор байгаа бол оператор нь тооцоологдохгүй ба програмын дэс дараалал хэвийн үргэлжилнэ.
Жишээ програм:
/*Компьютерийн санасан тоог таах програм.*/
#include
#include
#include
main()
{
int mem_count,my_count; // Гараах өгөх тоог хадгалах хувьсагч.
clrscr(); randomize(); // Санамсаргүй утгыг давтахгүй байх.
mem_count=random(10); // Санамсаргүй тоог гаргана.
rep: clrscr(); // Удирдлага шилжих мөр.
printf(“Inputyour count (0-9)=”); scanf(“%i”,&my_count);
if (mem_count!=my_count) // Санасан тоог таагаагүй бол
goto rep; // Удирдлага rep-т шилжинэв
printf(“It is OK.”); // Таасн үед дэлгэцэнд хэвлэх.
getch();
}
Input your count (0-9)= // Гараас 0-9 хооронд тоо өгнө.
It is OK. // Таасан тохиолдоолд програм дуусна.
11. Дэд функцээс буцах оператор
Бичигдэх хэлбэр: return [<илэрхийлэл>]
Энэ оператор нь функц утга буцаахад хэрэглэгдэнэ. Функц дуудагдаад ажиллаж дууссны дараа утга буцааж, дуудсан хэсгийн дараагийн операторт удирдлагыг шилжүүлнэ. Хэрэв <илэрхийлэл> өгөгдсөн байвал түүнийг бодож функцийн тодорхойлсон төрөл бүхий утгыг буцаана.<илэрхийлэл> байхгүй бол буцах утга байхгүй.
Жишээ програм:
/*N хүртэлх сондгой тоонуудын үржвэрийг олох програм/
#include
#include
#include
long Multiply(int N); //Дэд функцийг зарлаж байгаа хэсэг.
main()
{
long Mul; //Функцээс буцах утгыг авах Mul хувьсагч.
Int N=20; //Хэд хүртэл давтахыг тодорхойлж байна.
clrscr();
printf(“N=%i”,N);
Mul= Multiply(N); // N параметртэй дэд функцийг дуудаж байна.
printf(“ MULTIPLY=%li”,Mul);
getch();
}
/*Үржвэр олдог дэд функцийг тодорхойлж байгаа хэсэг.*/
long Multiply(int N)
{int I; long s=1
for(I=1; I
/*i хувьсагч 2 параметртайгаар нэмэгдэх тул утга нь 1,3,5 гэх мэт.*/
s=s*I; // Үржвэр олж байгаа хэсэг.
return s; // Нийт олсон үржвэрийг үндсэн функцэд буцаах.
}
Дэлгэцэнд:
N=20
MULTIPLY=654729075 // 1-20 хүртэлх сондгой тооны үржвэр.